нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Монголын уулчдын осолдсон шалтгааны талаар мэдэгдэл гаргалаа

  • By Болортуяа Р
  • 2024-05-20

Непалын аялал жуулчлалын газраас Монголын уулчдын осолдсон шалтгааны талаар мэдэгдэл гаргалаа. Авиралтын хэсгийн дарга РАКЕШ ГҮРҮН:

– Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг тавдугаар сарын 17 буюу баасан гарагийн өглөө 8750 метрийн өндөрт, шатан дээр гацаж дүүжлэгдсэн байдалтай олсон. Харин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг нэг өдрийн дараа 8300 метрийн өндөрт хадан цохионд хавчуулагдсан байхыг олсон. Шерпа нарын хэлснээр тэд маш их ядарч туйлдсан, хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас амь насаа алдсан гэж таамаглаж байна.

Уулчин Ц.Өсөхжаргал түрүүлж унасан байж магадгүй, харин Л.Пүрэвсүрэн түүнд туслах гэж оролдсон бололтой байсан. Гэвч мөн л цаг агаарын таагүй нөхцөл байдал, хүчилтөрөгчийн дутагдал зэргээс шалтгаалан Ц.Өсөхжаргалд туслах боломжгүй болж хадан цохио руу унасан байх магадлалтай юм. Гэхдээ тэдэнд яг юу ч тохиолдсоныг хэн ч хараагүй учраас эцсийн байдлаар дүгнэх боломжгүй юм. Уулчдын гэр бүлийнхнэн Катмандуд ирсэн. Тэдний хүсэлтийн дагуу хоёр цогцсыг буулгахаар хичээн ажиллаж байна. Гэвч хадан цохион дунд гацсан Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг буулгахад нэн хүндрэлтэй нөхцөл байдалд байна гэсэн юм.

Post Views: 525

About Author / Болортуяа Р

Previous post
“Оюутан цагдаа”-гаар ажиллах оюутнуудыг бүртгэж эхэллээ
Next post
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгт 15,699 гүйгч бүртгүүллээ

You Might Also Like

Улс төр

Нийслэлд нөөцийн мах худалдаалагдаж буй байршлууд

2025-04-21
Улс төр

Тавдугаар сарын 25-нд зам хаах зураглал

2024-05-22
Улс төр

Малчны зээлийг хойшлуулах хүсэлтийг банкууд хүлээн авлаа

2024-02-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search