нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурахаар болжээ

  • By Болортуяа Р
  • 2024-05-08

Нийслэлийн удирдах ажилтнуудын дөрөвдүгээр сард болсон шуурхай зөвлөгөөний үеэр хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн.

Ингэхдээ эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай 100 хүүхдийг сургалтад хамруулахаар болсон юм.

Үүний бэлтгэл ажил болгон НЗДТГ-аас Герман улсын Тюрингэн мужийн FAV service GMBH болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар байгуулсан аж.

Тус ажлын хүрээнд өчигдөр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж, хүүхдүүдийн саналыг сонсож, шийдвэрлэлээ.

“Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг багш нар нь онцолж байсан тул хүүхдүүдийг сурч, хөгжихөд дэм үзүүлэх үүднээс уулзалт зохион байгуулж, хүүхдүүдийг сургахаар боллоо” гэдгийг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр хэлсэн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Post Views: 398

About Author / Болортуяа Р

Previous post
Цэцэг төвөөс Цаг уур, орчны шинжилгээний газар хүртэлх авто замыг хаана
Next post
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна

You Might Also Like

Улс төр

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замд халтиргаа үүсэх эрсдэлтэй байна

2024-10-01
Улс төр

Мазаалай баавгайг сурталчлах аян үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо

2025-02-18
Улс төр

Зарим нутгаар цасан шуургатай үзэхдэх орчин хязгаарлагдмал байна

2024-02-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search