нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Бэлэн гоймон худалдаалж буй газруудыг шалгажээ

  • By Болортуяа Р
  • 2024-04-25

Манай улсын 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон оруулж ирдэг. 2023 онд 79 аж ахуйн нэгж 14 улсаас 10212.38 тн, энэ оны эхнээс 3 дугаар сарын 18 хүртэл 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3111.46 тн бэлэн хоол, гоймон оруулж иржээ. Үүний 75.6 хувь нь Хятад, 19 хувь нь Солонгос, 1.9 хувь нь Индонезоос гоймон импортолсон байна.

Нийслэлийн Прокурорын газар, Эрүүл мэндийн газар хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт бэлэн гоймон худалддаг зах, хүнсний төв, импортлогч аж ахуйн нэгжүүдийн агуулахад Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгалаа.

Шалгалтын хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1, бэлэн гоймон импортлогч 9 аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахыг шалгаж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал зэргийг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч, Стандарт хэмжил зүйл газрын лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ.

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахад холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудыг Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар болсон байна.

Post Views: 619

About Author / Болортуяа Р

Previous post
Согтууруулах ундаа амссан л бол жолооны ард бүү суу!!!
Next post
Энэ оны нэгдүгээр улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ

You Might Also Like

Улс төр

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2024-03-04
Улс төр

Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа

2024-10-23
Улс төр

Хулганаас болж ослын буулт хийжээ

2024-09-24
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search