Манай улсад хонины цэцэг өвчин дэлгэрээд байна гэсэн мэдээ байна. Нийт 13 аймгийн 73 суманд, тодруулбал Дундговь аймагт 9, Өвөрхангай аймагт 16, Төв аймагт 2, Хэнтий аймагт 1, Дорноговь аймагт 3, Архангай аймагт 1, Баянхонгор аймагт 5, Өмнөговь аймагт 11, Говь-Алтай аймагт 2 илрээд байгаа юм байна. Энэ талаар тодруулахаар Мал эмнэлэгийн ерөнхий газрын Эрүүл мэндийн газрын дарга н.Болдбаатартай холбогдоход “Би хөдөө ажлаар явж байна. Дараа долоо хоногт Улаанбаатар ороод мэдээлэл өгье” гэв.