Нийслэл хотод хүүхэд, залууст зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх газар тун хомс юм. Залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газар бол Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк” юм. Тэгвэл парк зун цагийн үйл ажиллагаагаа өчигдөр (2024.03.24)-өөс нээсэн бөгөөд өдөр бүр 12.00-18.00 цагийн хооронд ажиллаж байна. Мөн дараах тоглоомнууд ажиллана. Үүнд:
- Саран савлуур
- Агаарын дугуй
- Хөгжилтэй аялал
- Мөргөлддөг машин
- Нархан
- Хөгжөөнт баавгай
- Амьтны хүрээлэн