нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Тэнэгч мэдрэлийг цочроох төхөөрөмж суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийлээ

  • By Болортуяа Р
  • 2024-03-19

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсад анх  удаа тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох суулгац суулгах мэс заслыг энэ сарын 16-нд амжилттай хийлээ.

Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын Changqin Liu зочин профессорын хамтаар уналт таталт оноштой 7 настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулав. Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас 6 наснаасаа эхлэн унаж татах эмгэгээр өвдсөн, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчид энэхүү эмчилгээг амжилттай хийлээ.

Вагус буюу тэнэгч мэдрэлийг өдөөх эмчилгээ нь гавлын ясыг нээхгүйгээр, хүзүүний хэсгийн арьсан доор тэнэгч мэдрэлийг цочроох (VNS) хэрэгслийг суулган, цахилгаан өдөөлт хийх замаар эпилепсийн уналт таталтыг хянаж бууруулдаг, өвчтөнд зовиур, эрсдэл багатай дэвшилтэт технологийн нэг бөгөөд олон улсын практикт ялангуяа эдгэрэлт муутай уналт таталт (эпилепси) өвчний үеийн эмчилгээний нэг сонголт болж өргөнөөр нэвтэрсэн юм. Уг мэс засал нь ерөнхий мэдээ алдуулалтын дор хийгддэг бөгөөд зүүн талын хүзүүгээр дамжих тэнэгч мэдрэлийг электродоор ороож, цахилгаан дамжуулах утсыг арьсан доогуур нэвтрүүлэн, зүүн талын цээжин хэсэгт ойролцоогоор 5 см диаметрийн хэмжээтэй импульс буюу өдөөлт үүсгэгчийг суулгадаг. Гавлын мэс засал хийхэд тохиромжгүй таталтууд эсвэл эпилепсийн голомтот тайралтын дараа үлдсэн уналтын үед илүү үр дүнтэй бөгөөд гавлын нээлттэй мэс засал хийлгэх эсвэл эпилепсийн эсрэг эмийг их тунгаар хэрэглэхээс илүү тархи болон биемахбодид хөнөөл багатай эмчилгээний технологи юм.

Эмчлүүлэгч хагалгааны дараах хоёр дахь хоногоос энгийн тасаг руу шилжсэн, хагалгааны дараах биеийн байдал сайн, мэдрэл цочроогч төхөөрөмж хэвийн ажиллаж байна.

Post Views: 1,299

About Author / Болортуяа Р

Previous post
Цэргийн баяраар 180 хүн эрүүлжүүлэхэд хонож, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 118 дуудлага бүртгэгдлээ
Next post
Ариг банкнаас Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нярайн эмчилгээний тоног төхөөрөмж хандивлалаа

You Might Also Like

Улс төр

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, салхи, шуургатай байхыг анхаарууллаа

2024-01-11
Улс төр

Саналын хуудсыг 100 хувь гараар тоолно

2024-06-26
Улс төр

Сүрьеэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө

2024-05-24
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search