Шар усны үерийн үед Escherichia, Campylobacter, Leptospira, Salmonella зэрэг бактерийн халдвар авах өндөр эрсдэлтэй. Эдгээр бактери нь хүн амьтаны ялгадас, шээсэнд олддог өвчин үүсгэгчид бөгөөд бохирдсон үерийн усанд агуулагдах боломжтой юм. Хүнд халдварласан тохиолдолд ходоод гэдэсний өвчин, шээсний замын халдвар, бусад хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй. Тус бактерууд нь залгих, хүрэлцэх, ил шарх зэргээр дамжин халдварлах эрсдэлтэй.
Шар усны үерийн үед үүсэх бактерийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- Ус нэвтэрдэггүй гутал, бээлий болон бусад хамгаалалтын хувцас өмсөх;
- Үерийн ус, бохирдсон гадаргуу, эд зүйлд хүрсэний дараа гараа савантай, цэвэр усаар сайтар угаах;
- Ил шархгүй байх;
- Үерт өртсөний дараа халуурах, бөөлжих, суулгах, арьсны халдварт өвчин тусах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах шаардлагатай.