Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч цас, мөс хайлж буйтай холбоотойгоор шар усны үер болох эрсдэл өндөр байна. Иймд шар усны үерийн дараа авах арга хэмжээний зөвлөмжийг хүргэж байна.
- Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул гэртээ цэвэрлэгээ хийх, мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах;
- Гараа тогтмол угааж, гар ариутгагч хэрэглэх;
- Үерийн усанд бохирдсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, ариутгах;
- Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх;
- Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх, ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч, буцалгаж хэрэглэхийг зэрэг байна.