Монгол Улсын Засгийн газар болон Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг эхлүүллээ.
“Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг аян нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах;
- Жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх;
- Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх,
- Насны бүлгүүдэд зориулсан мэдээ мэдээллийг бэлтгэн олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх,
- Төрийн байгууллагуудад хүргэх, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна.
Харилцан хүндэтгэе аяны хүрээнд ХЗДХЯ, ХНХЯ, ГХУСАЗЗ, ЖҮХ-ны Салбар зөвлөл, салбар хороод, Хүний эрх, жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, Иргэний нийгмийн байгууллагууд, Олон улсын байгууллага, Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн давалгаалан нэг сарын хугацаанд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлэн ажиллах юм байна.