нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Нэг сурагчийг сургах хувьсах зардал 910 мянган төгрөг байсныг 2-3 дахин нэмэгдүүллээ

  • By Болортуяа Р
  • 2024-03-12

Боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үндсэн зургаан шинэчлэлийн нэг нь төсөв санхүүгийн шинэчлэл юм. Энэ хүрээнд боловсролын салбар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд бүрэн шилжээд байна. Багш нарын үндсэн цалин 1,2-1,3 сая төгрөг байгаа бол нийт багш нарын 52 хувь нь 15-40 хувийн үр дүнгийн урамшуулал авч байна. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Хувьсах зардлын аргачлал”-ын шинэчлэлийг танилцууллаа.

PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдаж байгаа улс орнуудын нэг сурагчид зарцуулах дундаж санхүүжилт 6-15 насанд өсөн нэмэгдэх дүнгээр 91 мянган ам.доллар байхад Монгол улс 12 мянган ам.доллар байна. Хэдийгээр манай улсын нэг сурагчдад зарцуулж байгаа санхүүжилтийн хэмжээ бага боловч сурагчдын математик, байгалийн ухааны хичээлүүдийн амжилт дундаж болон түүнээс дээш түвшинд байгаа нь сайшаалтай. Бид хувьсах зардлынхаа аргачлалыг шинэчилж, өртгийг нэмэгдүүлснээр сурлагын амжилтаа ахиулах суурь нөхцөл бүрдэж байна.

Өмнө нь нэг сурагчид оногдох хувьсах зардлыг цэцэрлэг, бага, дунд, ахлах анги гэсэн 4 түвшинд ангилж 910 мянгаас 1 сая хорин мянган төгрөгөөр бодож олгодог байсан бол шинэ аргачлалаар анги тус бүр өөр өөр буюу 1.5-2.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж байна. Мөн хувьсах зардлыг өмнө нь эдийн засгийн ангиллаар санхүүжүүлдэг байсан бол өнөөдөр зориулалт, арга хэмжээгээр 7 багцад ангилан нь хуваарилах болов. Ингэснээр сургууль цэцэрлэгүүд санхүүгийн хагас бие даасан тогтолцоонд шилжиж байгаа юм.

Хувьсах зардал нь

🔸 Багшийн цалин

🔸 Сургалтын хэрэглэгдэхүүн

🔸 Цахим хэрэглээ

🔸 Багшийн тасралтгүй хөгжил

🔸 Тоног төхөөрөмж

🔸 Хүүхэд хамгаалал

Эрүүл мэндийг дэмжих зардал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

Боловсролын салбарт нэвтрүүлсэн санхүүгийн шинэчлэлийн хүрээнд урсгал төсөв 4,2 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 5 хувьтай тэнцэж байна. Салбарын цалингийн сан 2021 онд 915 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 2.3 их наяд болж нэмэгдээд байна. Мөн энэ онд

🔹 Хүүхэд хамгааллын зардлыг шинээр бий болгон 4.5 тэрбум

🔹 Багшийн эрүүл мэндийг дэмжих зардалд 5,6 тэрбум

🔹 Багшийн тасралтгүй хөгжилд 13,1 тэрбум

🔹 Сургалтын хэрэглэгдэхүүнд 23,3 тэрбум

🔹 Цахим хэрэглээ, олон улсын хөтөлбөрт 28,5 тэрбум

🔹 Тоног төхөөрөмж, нөхөн хангалтын зардалд 43,6 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа нь бүх үзүүлэлтээр өссөн дүн юм.

Цаашид боловсролын салбарын төсвийг солонгоруулах буюу санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд салбарын төсөв нь улсын болон орон нутгийн, гадаад зээл тусламж гэсэн гурван эх үүсвэртэй байсан бол цаашид эдгээрээс гадна бонд, санхүүгийн түрээсийг ч нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: БШУЯ

Post Views: 369

About Author / Болортуяа Р

Previous post
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдлаа
Next post
Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ

You Might Also Like

Улс төр

Цэргийн баяраар 180 хүн эрүүлжүүлэхэд хонож, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 118 дуудлага бүртгэгдлээ

2024-03-19
Улс төр

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

2024-04-18
Улс төр

Хуульч О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томиллоо

2024-05-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search