нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэндийн боловсрол

Бор болон цагаан өндөг юугаараа ялгаатай вэ

  • By Болортуяа Р
  • 2024-02-27

Иргэдийн дунд тахианы өндөг нь өнгөнөөсөө шалтгаалан шим тэжээлийн хувьд ялгаатай байдаг. Бор өндөг илүү уураглаг гэх мэт ойлголтууд бий. Энэхүү асуултад мэргэжлийн хүн дараах хариултыг өгч байна.

Өндөгний гадна талын хальсны өнгө нь бор, цагаан гэх мэт олон янз байх боломжтой. Өнгө нь өндөгний доторх шим тэжээлтэй ямар нэгэн холбоо байхгүй бөгөөд өндөгний өнгө нь тухайн тахианы генетикээс шалтгаалдаг байна. Ямар тахиа цагаан өндөг гаргадаг, ямар тахиа бор өндөг гаргадаг гэдгийг тахиагаа гаднаас нь ажиглаад ялгах боломжтой . Ихэвчлэн чихний доод талын хэсэг нь цагаан байвал цагаан өндөг, улаан байвал бор өндөг гарна гэж ойлгож болно.

Тахианы өндөг нь жижиг, том, дотроо 2 шартай эсвэл бүр огт шаргүй гэх мэт олон янз гарч ирэх боломжтой байдаг. Мөн огт хальсгүй эсвэл давхар хальстай гэх мэт гарч ирэх тохиолдлууд бий. Ихэвчлэн дөнгөж өндөглөж эхэлж байгаа залуу тахиануудад ийм алдаа гарах тохиолдлууд байдаг ба мөн айж цочих гэх мэтээс шалтгаалдаг байна. Жишээ нь залуу тахиа байх тусмаа өндөгнийх нь гадна талын бүрхүүл илүү хатуу, бат бэх, хэмжээ жижиг байдаг бол хөгшрөх тусам том, гадна талынх нь бүрхүүл илүү нимгэрч байдаг. Тийм учраас зарим үед хоол хүнсэнд нь кальцитай хоол хүнсийг нэмэх шаардлагатай байдаг байна.

Эх сурвалж: Хүнсний инженер Э. Мөнхнасан

Post Views: 657

About Author / Болортуяа Р

Previous post
Анагаахын сургуульд төлбөр тэглэх нөхцөлөөр тэрбум доллар хандивлажээ
Next post
Өнгөрөгч өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 90 дуудлага бүртгэгджээ

You Might Also Like

Эрүүл мэндийн боловсрол

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫГ ЗҮРХ, НҮД, ШҮДНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛНА

2024-09-20
Эрүүл мэндийн боловсрол

Биотин таны шинжилгээний хариунд нөлөөлдгийг та мэдэх үү

2025-09-26
Эрүүл мэндийн боловсрол

Хаврын улиралд адууны махнаас татгалзаарай

2024-02-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search