нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна

  • By E. Erel
  • 2026-07-27

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилготой “COPTIME 22” хурлыг төслийн талбайд зохион байгууллаа.

Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, КОП17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир даргалав.

Хурлын эхэнд сайд Ц.Сандаг-Очир КОП17 бага хурал эхлэхэд ердөө 20 хоног үлдсэнийг онцолж, бүх дэд хороо болон холбогдох байгууллагуудад хариуцсан ажлаа эрчимжүүлж, үлдсэн хугацаанд бэлтгэлээ бүрэн хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тэрбээр өнөөдрийн байдлаар гадаадын 4500 гаруй төлөөлөгч КОП17-д оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд энэ тоо цаашид ч өсөх төлөвтэй байгааг мэдээлэв.

Хурлын үеэр Үндэсний хорооны Ажлын алба болон 12 дэд хороо бэлтгэл ажлын явц, хэрэгжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Мөн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, дээд болон өндөр түвшний арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагаа, Ногоон бүсийн зохион байгуулалт, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, соёл, аялал жуулчлал, зочид буудал, зам тээвэр, логистик, барилга байгууламж, үйлчилгээ, хоол хүнс, эрүүл ахуй, аюулгүй байдал, виз зэрэг бүх чиглэлээр хэрэгжиж буй ажлын явцыг хэлэлцэж, үлдсэн хугацаанд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв.

Хурлын төгсгөлд оролцогчдын санал, асуултыг хэлэлцэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Үндэсний хорооны дэд дарга, дэд сайд Б.Мөнхтамир нар холбогдох байгууллагуудад хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Post Views: 77

About Author / E. Erel

Previous post
ДҮРВЭГСЭД…

You Might Also Like

Улс төр

“Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” эрдэм шинжилгээний хурал 11 дахь удаагаа зохион байгуулагдана

2023-10-16
Улс төр

Улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сард инфляц 6.4 хувьтай гарчээ

2024-05-09
Улс төр

Тэнэгч мэдрэлийг цочроох төхөөрөмж суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийлээ

2024-03-19
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search