нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН “МӨРӨӨДӨЛ” СУРГУУЛИЙН СУРАГЧИД УУРХАЙД ЗОЧИЛЛОО

  • By Nomio Nomin
  • 2025-09-22

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий Боловсролын “Мөрөөдөл” сургуулийн (2-р сургууль) 98 хүүхэд хоёр багшийн хамт 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт зочилж уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. 

Компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны газрын Байгаль орчин усны бодлогын хэлтсийн 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Экологийн Боловсрол” олгох удирдамжийг Салбарын захирлаар 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр батлуулсан.

“Экологийн Боловсрол” олгох уг удирдамжийн дагуу Салбарт хүрэлцэн ирсэн “Мөрөөдөл” сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд “Грийн Центр”-ийн хурлын зааланд “Нэн ховор, ховор ургамал”-ын талаарх мэдлэг болон компаниас Байгаль орчны чиглэлээр хийдэг ажлын талаар мэдээлэл өгөв.

Мөн сурагчид “Грийн Центр”-ийн мод үржүүлгийн талбай болон мод үржүүлгийн “Эрдэнэс” агропарк, Нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцсан, нэг өдрийн аяллыг Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулсан юм.

“Мөрөөдөл” сургуулийн хүрэлцэн ирсэн ахлах ангийн сурагчдадаа салбарын сургалтын албаны сургагч нар гарын бэлэг өгч, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.

Post Views: 19

About Author / Nomio Nomin

Previous post
Амны хөндийн эрүүл мэнд нойр булчирхайн хорт хавдартай шууд хамааралтай
Next post
Ангараг гараг дээр анх хөл тавих хүн хэн байх бол…

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулна

2024-08-22
Цаг үе, үйл явдал

Ирэх долоо хоногт халуун усгүй байх газрууд

2024-06-07
Цаг үе, үйл явдал

7.2 сая м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна

2024-06-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search