Сүүлийн үед Нигер улсад зэвсэгт этгээдүүд сургуулийн сурагчдыг олноор барьцаалах, мөнгө нэхэх явдал их гарч байгаа бөгөөд сүүлд нийт 315 сурагч болон 12 багшийг барьцаалсан хэрэг гараад байна. Үүнээс азаар 50 хүүхэд эсэн мэнд оргож чадсан бөгөөд тэднийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн гэж “Нигерийн Христийн шашны холбоо” мэдэгдээд байна. Үлдсэн 265 хүүхэд, 12 багшийг цэргийн хүчээр хайх, эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байна.

Нигер улсад ийм төрлийн хулгайлах, барьцаалах хэрэг их гарч байгаа тул Нигерийн хэд хэдэн мужийн эрх баригчид тухайн бүс нутагтаа сургуулиудыг хаахыг тушаасан шийдвэр гаргаад байна. Түүнчлэн энэ хэрэгтэй тэмцэхийн тулд Нигерийн Ерөнхийлөгч Бола Тинбубу нэмэлт 30,000 цагдаагийн ажилтан нэмэгдүүлэхийг тушаагаад байна.
Ромын Пап лам Лео XIV маш их харамсаж байгаагаа илэрхийлж, хулгайлагдсан хүмүүсийг суллахыг шаардаж байгаа бөгөөд эрх баригчдыг хурдан арга хэмжээ авахыг уриалсан байна.
Нигерийн ерөнхийлөгч энэ долоо хоногт Өмнөд Африкт болох G20 дээд хэмжээний уулзалтанд оролцох байсан ч энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаадад хийх айлчлалаа хойшлуулсан байна. Энэ асуудлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон баруун жигүүрийн улс төрчид Христэд итгэгчдийг хавчиж, онилж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Трамп, Африкийн үндэстний засгийн газар хэрвээ “Христэд итгэгчдийг алахыг зөвшөөрсөөр байвал”цэргүүдээ илгээнэ гэж мэдэгдсэн юм. Харин Нигерийн засгийн газар энэ мэдэгдлийг няцаагаад байна.
Энэ үйл явдал олон улсын анхаарлыг ихээр татаж байгаа бөгөөд хүүхдүүдийг эсэн мэнд буцааж авахыг эрмэлзсэн дэлхийн хэмжээний кампанит ажил өрнөөд байна. Мөн энэ ажиллагаанд АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама ч оролцоод байгаа юм.
Олон хүүхдүүд энэ ажиллагаа эхэлснээс хойш оргож суллагдсан боловч 100 орчим хүүхэд болон багш нар сураггүй хэвээр байна.


