нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“Өгөөмж Архад” ХХК үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2,4 дахин нэмэгдүүлжээ

  • By Болортуяа Р
  • 2025-11-07

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар талх, нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэрэгжилттэй танилцлаа.  

“Өгөөмж Архад” ХХК Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд арилжааны банкны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.

Тус компани зээлийн санхүүжилтээр агуулах болон шинэ үйлдвэр байгуулсан. Тухайлбал, хөөмөл бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугаман машин, гурил машиндах машин, шарах шүүгээ зэрэг тоног төхөөрөмж суурилуулж, үйлдвэрлэлийн бүтээмжээ өсгөжээ. Үр дүнд нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2.4 дахин, борлуулалтын орлогоо 2 дахин нэмэгдүүлсэн. Мөн бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, ажлын байраа нэмэгдүүлсэн бөгөөд үйлдвэрийн дэргэдэх бэйкери, кофе шопын байраа бүрэн шинэчилсэн талаар тус компанийнийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал танилцууллаа.   

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрт 2 жилийн дараа дахин зочилсон бөгөөд энэ хугацаанд жижиг аж ахуйн нэгжээс дунд ангилалд дэвших хүртлээ үйл ажиллагаагаа өргөтгөж чадсан тус хамт олонд баяр хүргэлээ.

Post Views: 140

About Author / Болортуяа Р

Previous post
МИАТ: Нислэгийн цагийн хуваарь өөрчлөгдлөө
Next post
32 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

7.2 сая м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна

2024-06-25
Цаг үе, үйл явдал

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Ховд аймагт тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал хийлээ 

2024-09-05
Цаг үе, үйл явдал

С.Одонтуяа сорьц хэмжих багажтай болох эрх авчээ

2025-03-31
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search