нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Нийслэлчүүдийн наадмыг Хүй долоо худагт анх удаа зохион байгуулахаар боллоо

  • By Болортуяа Р
  • 2025-06-09

Улсын баяр наадмын өмнөхөн нийслэлчүүдийн наадмыг зохион байгуулахаар болсон гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Тодруулбал, энэ сарын сүүлээр буюу 2025 оны зургадугаар сарын 28, 29-нд нийслэлчүүдийн наадмыг Хүй долоо худагт анх удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тэгвэл нийслэлийн иргэдийн энэ баяр наамдыг “Анир” студийн захирал, хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг найруулахаар болжээ.

Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэлдээ “Нийслэлийн өдрийг 1994 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж ирсэн. Энэ баярт иргэд төдийлөн ач холбогдол өгдөггүй, өргөн дэлгэр хамрагдаж чаддаггүй. Тиймээс хотын иргэдийн баярыг зуны цагт тэмдэглэж байх Засгийн газрын шийдвэр гарч, жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдийг нийслэл хотын иргэдийн баяр болгон тэмдэглэхээр болсон.

Мөн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэдэг даншиг наадмыг тэмдэглэхгүй.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр баярыг нэгтгэж, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрийг иргэдийн баяр болгож тэмдэглэх шийдвэр гарсан юм. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн анхны баярыг зургаадугаар сарын 28, 29-ний өдөр Хүй долоо худагт тэмдэглэнэ. Иргэдийн баяр нь улсын баяр наадмаас гадна гаднын жуулчид ирж сонирхох томоохон арга хэмжээ болно.

Тиймээс эрийн гурван наадам болж, 256 бөх барилдан, зургаан насны морьд уралдана. Бай шагналыг улсын баяр наадмынхаас илүү байхаар төсөвлөж байгаа. Иргэдийн баярын үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ, хоол, зоогийн үйлчилгээ гарна. Хүй долоо худагт иргэд майхнаа барьж амрах боломжтой. Харин гар дээрээс худалдаа эрхлэхгүй байхыг уриалж байна” хэмээсэн юм.

Post Views: 210

About Author / Болортуяа Р

Previous post
Монгол дахь дэлхийн усны хагалбар газар нутгийг хамгаалах тухай урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэв
Next post
Зарим байршлуудад халуун ус хязгаарлана

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо

2024-06-08
Цаг үе, үйл явдал

Буган халиуны уулзвараас Маршлын гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2024-08-30
Цаг үе, үйл явдал

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 3.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖ, ТАТВАР ТӨЛӨЛТӨӨР ТЭРГҮҮЛЛЭЭ

2025-05-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search