Монголын Цагдаагийн байгууллагыг басамжилсан мэт үйл явдлууд гарсаар байх боллоо. Хэд хоногийн өмнө А.Баяржавхлан гэж хүн Филиппинээс холбогдон, мөрийтэй тоглоом явуулдаг байсан, цагдаагийн алба хаагчид түүнээс хувь хүртдэг тухай мэдээлсэн. Гэтэл өнгөрөгч өдөр “Ice top” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ гэгч хүн хар тамхи хэрэглэж байгаагаа мөн цахимаар олон нийтэд цацжээ. Бусармаг үйлдэлттэй эл хүн бас л гадаадаас энэ дамжуулалтыг хийсэн байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бололтой.
Г.ЭРДЭНЭ