нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, НДШ нэмэгдэнэ

  • By Болортуяа Р
  • 2025-03-26

Ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өмнөх үеийнхээс 20 хувиар буюу одоогийн 660 мянган төгрөг 792 мянга болж нэмэгдэхээр болсон.

Ингэснээр сайн дурын даатгуулагчдын төлбөл зохих хэмжээнд өөрчлөлт орох юм. Тухайлбал одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сайн дурын даатгал төлж байгаа иргэн 89100 төгрөг төлдөг байсан бол дөрөвдүгээр сарын 1-ээс хойш энэ дүн 106.920 төгрөг болж нэмэгдэх юм.

Энэ нь сайн дурын даатгуулагчдын шимтгэлийн 13.5 хувьд өөрчлөлт ороогүй хэвээр. Сайн дурын даатгуулагч орлогоо өөрөө тодорхойлж шимтгэлээ төлөх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх ёстой гэж хуульд заасан байдаг.

Эрүүл мэндийн даатгалын тухайд, иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар буюу 13200 төгрөг төлдөг бол 4-р сарын 1-ээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь буюу 15840 төгрөг төлнө.

Өнгөрсөн оны 10-р сард Гэр бүл, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар ирэх 2026 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх саналыг гаргасан бөгөөд одоогийн байдлаар албан ёсоор уг санал эцэслэгдээгүй байна.

Post Views: 428

About Author / Болортуяа Р

Previous post
ЭЕШ ирэх зургаадугаар сарын 18-нд түүхийн хичээлээр эхэлнэ
Next post
Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд зогсооно

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Монгол улс дэлхийн хэмжээнд хамгийн их ахиц дэвшил гаргасан таван улсын нэгээр нэрлэгджээ

2025-05-22
Цаг үе, үйл явдал

Л.Хосбаяр: Ус сувгийн газрын нэг жилд нийлүүлдгийн тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхан зайлуулж байна

2024-08-21
Цаг үе, үйл явдал

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэхээр болов

2025-01-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search