нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж амь насаа алдаж цэрэгт явсан хүү нь ганцаараа үлдлээ

  • By Болортуяа Р
  • 2025-02-06

Ээж дүү нар нь сайжруулсан түлшний угаарын хийд хордож амиа алдсан харамсалтай үйл явдлын талаар ганцаараа үлдсэн хүү хэвлэл мэдээллийнхэнд хандлаа.

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан гэх харамсалтай үйл явдал болсон юм. Айлын том хүүг цэрэгт байхад энэ хүндхэн мэдээ ирснээр гунигт мэдээ, хоосон гэр хоёр түүнийг угтав.

Монголын төр “Утааны сонсгол”-ын хэлэлцүүлэг хийхдээ энэ харамсалтай явдлыг нэг ч дурдсангүй. Төрийг төлөөлж хэн ч энэ хүүгээс уучлал гуйсангүй. Утааны эсрэг хэсэг олон арга хэмжээнийх нь нэг нь энэ сайжруулсан түлш. Гал түлж, гэрээ дулаацуулах гэсэн жирийн нэг иргэний өдөр ийн дуусаад байвал энэ шийдэл биш шийтгэл болж байна гэсэн үг. Яагаад өнөөг хэр сайжруулсан түлшний угаарын хийгээс болж жирийн монгол иргэд амиа алдсаар байна вэ.

Эргээд хүний амь яригдах энэ ноцтой асуудлууд дээр иргэд рүү бурууг нь чихээд өнгөрөөдөг. Гэтэл өнөөдрийг хүртэл сайжруулсан түлш, угаарын хийн хордлогын улмаас хүмүүс амиа алдаж байгаа нь зогсохгүй хэвээр. Хэдэн хүний амиар бид “утаа багассан” нэртэй Улаанбаатарт угаартаж амьдрах ёстой вэ.

Төрийн буруу бодлогоос болж хохирсон иргэнийхээ өмнө бөхийдөг төртэй баймаар байна.

Post Views: 409

About Author / Болортуяа Р

Previous post
АНУ-Монголын хооронд шууд нислэг үйлдэнэ
Next post
Швейцарийн шүүгч гэрийн тэжээмэл амьтныхаа эрхийг зөрчсөн эрээр муурнаас нь уучлалт гуйлгажээ

You Might Also Like

Улс төр

Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна

2024-04-16
Улс төр

Намууд эмэгтэй улстөрчдийн эрэлд гарч, “Алтан Өд” хүйсийн мэдрэмжтэй бүтээлийг онцлох цаг дор…

2024-01-16
Улс төр

Баян-Өлгий аймагт хаагдсан зам, давааг нээх ажиллагаа үргэлжилж байна

2024-04-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search