нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Авлига, албан тушаалын хэрэг 5.3 хувиар өсжээ

  • By Болортуяа Р
  • 2024-10-16

Прокурорын байгууллага энэ оны III улиралд авлига, албан тушаалын 1543 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.3 хувиар өсжээ.

Үүнээс 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

– Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 142,
– Хахууль авах, өгөх 134,
– Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 2,
– Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 43 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн 66.7 хувь нь Нийслэлд, 33.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.  

Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлига, албан тушаалын хэргийн 78.3 хувийг эзэлж байгаа бол Хахууль авах гэмт хэрэг 16.8 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 10 хувь, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 4.6 хувийг эзэлж байна.

Post Views: 396

About Author / Болортуяа Р

Previous post
Нийслэлийн ИТХ-ын даргаар Амарбаясгалангийн Баярыг сонгож, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Хишгээгийн Нямбаатарыг дэвшүүллээ 
Next post
Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

You Might Also Like

Иргэдийн дуу хоолойЦаг үе, үйл явдал

ЦОНХОО ХААСАН ТЭР ӨДӨР НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АНХНЫ ДОХИОГ АВСАН НЬ ТЭР БАЙЖЭЭ

2025-05-13
Цаг үе, үйл явдал

Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” жагсаал болж байна

2025-06-01
Цаг үе, үйл явдал

1072 хувьцааны ноогдол ашиг маргааш иргэдийн дансанд орно

2025-04-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search