нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Иргэний боловсрол

Үер усны ослоос сэргийлэх зөвлөмж

  • By Болортуяа Р
  • 2024-06-27

ОБЕГ-аас үер усны ослоос сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

Сүүлийн 10 жилийн тохиолдлоос харвал согтуурсан үедээ, аялж зугаалах, усанд орж сэрүүцэх, сэлэх зорилгоор гол руу ороод амь насаа алдах шалтгаан дийлэнх байна. Харин үерт өртөж амь насаа алдсан тохиолдол цөөн буюу 10 орчим хувийг эзэлдэг аж.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ “Ахуйн шалтгаанаар усанд эндэж буй ослоос сэргийлэхийн тулд цаг агаарын мэдээллийг иргэд үйл ажиллагаандаа ашиглаж хэвших хэрэгтэй.

Үргэлжилсэн, аадар бороотой, гол мөрөн үерлэсэн үед баталгаатай зам гүүрээр зорчих, аялах, амрахаар хол замд гарахаар төлөвлөсөн байсан бол өдрөө өөрчлөх зэргээр зохицуулахыг зөвлөе.

Хөдөө орон нутагт зорчихдоо баталгаат зам, гүүрээр явах, хээр хоноглохдоо гол, мөрнөөс хол дэнж юмуу суурин газар бараадах хэрэгтэй. 

Малчид зун голын эрэгт ойр буух гээд байдаг. Энэ нь эрсдэл дагуулж байна. Өнгөрсөн өдрийн мэдээгээр Хэнтий аймгаас 200 гаруй км зайтай суманд айл усанд автсан дуудлагын дагуу ажиллаж байна. Нэг айлын аюулгүй байдлыг хангахын тулд 200 гаруй км зорчиж очиж ажиллах жишээтэй. Малчид зусах газраа сонгохдоо дэнж газарт байрлах хэрэгтэй.

Бага насны хүүхдэд ус руу орж болохгүй гэж хэлэхээс илүүтэй тэднийг дэргэдээ байлгах нь эрсдэлээс хамгаална” гэв.

Post Views: 384

About Author / Болортуяа Р

Previous post
“Түр Хасав” тэмдэглэгээтэй 165368 сонгогч бүртгэгдсэн байна
Next post
Цонхоор унах гэж байсан хүүхдийг ОНЦГОЙГИЙНХОН аварчээ

You Might Also Like

Боловсролтой иргэнИргэний боловсрол

Санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийн нээлт хотод боллоо 

2025-02-26
Иргэний боловсрол

Хөрсний бохирдлыг бууруулах зөвлөмж

2024-03-15
Иргэний боловсрол

“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ НЬ 16 ХОНОГИЙН” АЯНЫГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ”

2024-11-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search