нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Хорих ял эдэлж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хууль, журмаар тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгажээ

  • By Болортуяа Р
  • 2024-06-11

Дорноговь аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ. 

Тодруулбал, тус аймгийн Мандах, Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг сумын чиглэл дэх төмөр замын дэд бүтцийн угсралт, засварын ажилд ажиллаж байгаа хорих ял эдэлж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хууль, журмаар тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгасан аж.

Энэ үеэр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангалтгүй, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй зэрэг зөрчил илэрчээ. 

Иймд тус прокурорын газраас Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хоригдлын ажиллах нөхцөлийг сайжруулах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авхуулахаар шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгах үүрэг өгчээ.

Post Views: 283

About Author / Болортуяа Р

Previous post
Малави улсын дэд ерөнхийлөгчийн зорчиж явсан онгоц сураггүй болжээ
Next post
Лаос Улсын ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

You Might Also Like

Улс төр

Хүүхдийг харанхуй өрөөнд хорьсон цэцэрлэгийн багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ

2024-06-10
Улс төр

Монгол Улсын 9 иргэн Вьетнам улсад хорих ял эдэлж байна

2024-03-21
Улс төр

Нийтийн тээврээр үнэ төлбөргүй WiFi ашиглах боломж бүрдлээ

2024-09-13
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search