Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байна. Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кгд ОУХМ Б. Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кгд ОУХМ Л. Анхзаяа хүрэл медаль хүртсэн.
Тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр холимог багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжилнэ. Манай шигээ баг D хэсэгт Гүрж, Унгарын багтай барилдахаар болсон юм.
Монголын багийн бүрэлдэхүүн:
- 73 кг: Б.Эрдэнэбаяр, Л.Аззаяа
- -90 кг: Г.Болор-Очир, Г.Алтанбагана
- +90 кг: О.Цэцэнцэнгэл
- 57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
- -70 кг: Б.Ганхайч, Б.Ням-Эрдэнэ
- +70 кг: О.Хүслэн, А.Адъяасүрэн нар байна.