Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
- Бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ;
- Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна;
- Бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлнэ.
Мөрийн хөтөлбөрийг дараах байдлаар хүлээн авна.
- Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч Та сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд дүгнэлт гаргахад шаардагдах мэдээлэл мөн мөрийн хөтөлбөрийн 3 эх хувийг хэвлэмэл байдлаар болон хувийг /файл хэлбэрээр songuuli@audit.gov.mn цахим шуудангаар/ дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр Үндэсний аудитын газар /Засгийн газрын IV байр 4 давхарт 401 тоот өрөөнд/ ажлын цагаар хүлээлгэн өгнө;
- Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх боломжгүй тохиолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсэг зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж “Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Бага тойруу-3 Засгийн газрын IV байр Үндэсний аудитын газар” хаягт шуудангаар ирүүлнэ.
- Бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын байгууллагатай өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүр мэдэгдэх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, харилцах утасны дугаар, цахим шууданг итгэмжлэлд тусгасан байх;
- Бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх бол иргэний үнэмлэх эсхүл хүчин төгөлдөр лавлагаатай ирнэ.
- Төрийн аудитын байгууллагаас нийцээгүй дүгнэлт гарсан бол уг дүгнэлтийг биеэр ирж авах боломжгүй тохиолдолд шуудангаар хүргүүлэх тодорхой хаяг болон цахим шуудангийн хаяг, утасны дугаараа ирүүлнэ.