нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд байрандаа орлоо

  • By Болортуяа Р
  • 2024-04-08

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр орон сууцны түлхүүрээ гардан авчээ.

Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 1.1 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон юм. Иймд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад орж, тухайн 24 өрх өнөөдөр түлхүүрээ гардан авлаа.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

-Газраа чөлөөлж өгсөн айлууд гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас арван жил хохирсон. Сүүлийн 4-6 жилийн хугацаанд тухайн өрхүүдийг НОСК-ийн түр суурьшуулах байранд үнэ төлбөргүй байрлуулж, хохирлыг барагдуулахаар ажилласан. Тухайн байршилд 1.1 га талбарт 24 айлын газрыг чөлөөлж төсөл хэрэгжих ёстой байсан. Уг 1.1 га талбайг НОСК-ийн мэдэлд шилжүүлж, цаашлаад 116 айлын газрыг чөлөөлөн, нийт 9.3 га талбайд нэгдсэн төлөвлөлт бүхий хороолол, хотхоныг байгуулахаар ажиллаж байна хэмээв.

Post Views: 496

About Author / Болортуяа Р

Previous post
“Autobox” аппликэйшнээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэх боломжтой
Next post
“Шувуу” ажиллагааны хүрээнд Лаос улсаас нэг иргэнийг албадан авчирчээ

You Might Also Like

Улс төр

 Замын-Үүд боомтын орох, гарах урсгал тав дахин хурдсав

2024-03-25
Улс төр

Шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024-03-06
Улс төр

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгт 15,699 гүйгч бүртгүүллээ

2024-05-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search