нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Япон улсын Засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, хөнжил хандивлалаа

  • By Болортуяа Р
  • 2024-03-26

Япон улсын Засгийн газраас зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж, хандивыг илгээжээ. Хандивыг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөллийн хамт гардуулан өглөө.

Энэ үеэр Элчин сайд Игавахара Масарү, “Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж, хохирол амсаж байна. Цаашид хохирол бага учраасай гэдэг үүднээс Японы Засгийн газраас тусламжийн бараа илгээсэн. Энэхүү тусламжийн барааг богино хугацаанд Монголд ирэхэд туслалцаа үзүүлсэн ЖАЙКА олон улсын байгууллага болон хамтран ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, УОК-ийн Шуурхай штабынханд баярлалаа. Япон-Монголын ард түмэн хүнд хэцүү цагт бие биедээ тусалсаар ирсэн. Энэ нь хоёр орны харилцааны гол тулгуур юм. Бид малчдад ямар тусламж хэрэгтэй талаар Онцгой байдлын байгууллагаас асууж судлаад, цахилгаан үүсгүүр, уртасгагч, дулаан хөнжил, ус нөөцлөх сав бэлдлээ. Эдгээр эд зүйлийг малчдын гарт цаг алдалгүй, шуурхай хүргэж өгөхийг хүсье” гэлээ.

Хандивыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон бусад албаны хүмүүс хүлээн авав. Тэрээр, “Энэ өвөл сүүлийн 50 жил ороогүй их цас орж газар нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй олон сар боллоо. Үүний улмаас өвөлжилт хүндэрч өнөөдрийн байдлаар 5.2 сая буюу нийт мал сүргийн 8.1 хувь нь хорогдоод байна. Та бүхний ирүүлсэн тусламж эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаж байгаа малчдын амьдралд дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Post Views: 368

About Author / Болортуяа Р

Previous post
Бразилд үер бууж 25 хүн амиа алджээ
Next post
Үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрчээ

You Might Also Like

Улс төр

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 зөрчил бүртгэгджээ

2024-03-29
Улс төр

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадам боллоо

2024-08-05
Улс төр

Нийслэлд 77 тэрбум төгрөгөөр зам засварлана

2024-03-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search