нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Монгол хүүхдийн англи хэлний боловсролд гадны улсууд дэмжлэг үзүүлнэ

  • By Болортуяа Р
  • 2024-03-06

Засгийн газрын тогтоолоор баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын англи хэлний боловсролыг сайжруулах хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан юм.

Тус уулзалтад АНУ, Их Британи, Канад, Австрали, Энэтхэг, Франц зэрэг улсын Элчин сайд нараас гадна англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг улсууд болох Чех, Польш, Солонгос зэрэг улсын Элчин сайд нар, Энх тайвны корпус, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийг ивээх сан зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд оролцсон байна.

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөтөлбөрийн шинэчлэл, сургуулийн болон багшийн үнэлгээ, багшийн чадавх, үр дүнд суурилсан санхүүжилт, сургуулийн менежмент, цахим шилжилт зэрэг боловсролын салбарт хийгдэж буй томоохон зургаан шинэчлэлийн талаар танилцуулга хийсэн. Мөн зөвхөн англи хэл төдийгүй Монгол улсын ерөнхий боловсролын салбарыг олон улсын түвшинд хүргэж дэлхийд өрсөлдөхүйц монгол иргэнийг бэлдэхэд манайд  хэрэгжиж эхлээд буй англи хэлний “Pearson”, математикийн “Eduten” хөтөлбөр болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, хүрэх зорилгыг танилцуулжээ.

Олон улсын төлөөлөгчид Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас англи хэлний мэдлэг, боловсролыг бүх нийтэд нэмэгдүүлэх хүрээнд шинийг эрэлхийлэн олон улсын боловсролын байгууллагын стандарт нутагшуулах ажлыг эхлүүлж буйг сайшаан, цаашид англи хэлний багш нарын чанар, тоог нэмэгдүүлэх, багш болон сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Post Views: 374

About Author / Болортуяа Р

Previous post
“Бүргэдийн баяр-2024”-ыг гуравдугаар сарын 9, 10-ны өдөр зохион байгуулна
Next post
Шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

You Might Also Like

Улс төр

ЭЕШ-д бүрдүүлэх материал

2024-06-12
Улс төр

“Шараваа кап” тэмцээнд 700 орчим тамирчин өрсөлдөж байна

2024-05-10
Улс төр

Аргал оруулахаар гараад сураггүй болсон 15 настай хүүг эрэн хайж байна

2024-04-02
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search