нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

COP17: Ус намгархаг газрын өдрөөр соёлын өвийн үнэ цэнийг онцлов

  • By E. Erel
  • 2026-02-03

Жил бүрийн хоёрдугаар сарын 2-нд дэлхий нийтээрээ “Ус намгархаг газрын өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэхүү өдрийг 1971 онд Иран улсын Рамсар хотноо, Каспийн тэнгисийн эрэгт батлагдсан “Ус намгархаг газрын тухай конвенц”-ын хүрээнд анхлан санаачилсан бөгөөд өнөөдөр байгаль хамгааллын дэлхийн чухал өдрүүдийн нэг болжээ.

📌Монгол Улс 1998 онд Рамсарын конвенцид нэгдэн орсноос хойш 11 ус, намгархаг газрыг олон улсын ач холбогдол бүхий “Рамсарын жагсаалт”-д бүртгүүлээд байна. Энэ нь манай улсын байгаль орчны бодлого, хамгааллын хүчин чармайлт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний бодит илрэл юм.

Энэ өдрийг өнөө жил “Намгархаг газар ба уламжлалт мэдлэг: Соёлын өвийг дээдлэх нь” уриан дор зохион байгуулж байна. Орон нутгийн иргэдийн үе дамжин ирсэн мэдлэг, зан заншил, амьдралын хэв маяг нь ус намгархаг газрыг хамгаалах, тогтвортой ашиглахад ямар чухал үүрэг гүйцэтгэж ирснийг энэ удаагийн уриа онцолжээ. Өөрөөр хэлбэл, байгальтай зохицон амьдрах уламжлалт ухаан нь орчин үеийн шинжлэх ухаантай огтхон ч зөрчилдөхгүй, харин ч бие биеэ нөхдөг гэдгийг сануулж буй хэрэг.

📌“Орчин үеийн шинжлэх ухаан + уламжлалт мэдлэг = тогтвортой хамгаалал” гэх ойлголт нь Монгол Улсын зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хэлэлцүүлгийн чухал суурь сэдвүүдийн нэг. Учир нь өнөөдөр дэлхийн хэмжээнд ус намгархаг газрын 90 хувь нь доройтолд орж, ой модноос гурав дахин хурдтай алдагдаж байгаа нь ноцтой дохио юм.

📌Ийм нөхцөлд Монгол Улсаас COP17-д дэвшүүлж буй “Ус ба газрын нэгдсэн менежмент” санаачилга нь зөвхөн үндэсний төдийгүй бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд ач холбогдолтойд тооцогдож байна. Ус намгархаг газар нь цэнгэг усны нөөцийг бүрдүүлэхээс гадна хүнс, тэжээлийн эх үүсвэр болох, үер, гангийн эрсдэлийг бууруулах, газрын доорх усны нөөцийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг олон талын экосистемийн үйлчилгээгээр дамжуулан хүний эрүүл, аюулгүй, тогтвортой амьдралын суурь нөхцөлийг бүрдүүлдэг.

📌Өнөөдрийн байдлаар Рамсарын конвенцид дэлхийн 172 улс нэгдэн орж, 250 гаруй сая га талбайг олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар хэмээн бүртгээд байна. Энэ нь улс орнууд байгаль хамгааллыг зөвхөн байгаль орчны асуудал бус, соёлын өв, хүний амьдралын чанар, ирээдүйн хөгжлийн баталгаа хэмээн харж, шинжлэх ухаан ба уламжлалт мэдлэгийг хослуулсан тогтвортой менежментийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө нэгдэж буйн илрэл юм.

#UNCCDCOP17#COP17Mongolia#КОП17

Post Views: 6

About Author / E. Erel

Previous post
БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17

You Might Also Like

Улс төр

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2025-02-18
Улс төр

“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР” 2025 оны 2 дугаар сарын 1-3 ны өдрүүдэд Даланзадгад хотод зохион байгуулагдана

2025-01-08
Улс төр

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад “Таван толгой түлш” компаний ажилтнууд хамрагдана

2024-10-08
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search