нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ШАРАВЫН ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН ЗУРААЧ Т.ХУЛАНГИЙН “ЭГШИГТ ХҮРДЭН” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭНЭ

  • By Nomio Nomin
  • 2025-10-03

Зураач Т.Хулангийн график бүтээлийн “Эгшигт хүрдэн” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 3-6-нд олны хүртээл болно. Т.Хулан ийнхүү уран бүтээлийн 16 дахь үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргэж буй бөгөөд энэ удаа байгалийн судалбар болон хөгжмийн ая эгшгээс төрсөн бүтээлүүдээ үзүүлж буй юм.

Зураач “Эгшигт хүрдэн” хэмээн нэрийдсэн энэхүү үзэсгэлэндээ үзэсгэлэнт Орос орон, тэр дундаа нийслэл Москва болон эртний нийслэл Санкт-Петербург, улмаар Хар далайн эргийн, олон хэлийн үндэстэн зорин цугладаг Сочи хотуудаар аялах үеийнхээ зургуудаа болон агуу хөгжмийн зохиолч Б.Шаравын хэд хэдэн зохиолын агуулгаас сэдэвлэсэн бүтээлүүдээ толилуулах аж. 

Зураач Т.Хулан үзэсгэлэнгээ “Эгшигт хүрдэн” хэмээсний учрыг тайлбарлахдаа “Хүмүүний хорвоод хөгжмийн ая, эгшигт дурласан, татагдан уярсан хүн бүрийн амьдралд өөр, өөрийн хөг эгшиг буй, хүмүүн тэрхүү хөг эгшигт уялдан, сүлэлдэж байдгаас хорвоог харах өнцөг нь ондоо, ондоо байдаг болов уу. Иймд аялгуу, эгшигт уярсан хөг, эгшгийн хүрд, хүрдэн эргэсээр өөрт буусан сайхан мэдрэмжид хоногшсон уран бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулж байгаадаа баяртай байна” хэмээжээ.

Post Views: 283

About Author / Nomio Nomin

Previous post
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Next post
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны IX хуралдаан боллоо

You Might Also Like

Улс төр

Налайх дүүрэгт менингококк халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

2025-01-30
Улс төр

Шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024-03-06
Улс төр

Хотын гол зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил эхэллээ

2024-04-10
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search