нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Саудын Араб: Ачаа болон зорчигч тээвэрлэх агаарын таксины аппликейшн нэвтрүүллээ

  • By Болортуяа Р
  • 2025-05-26

Саудын Арабын Тээврийн яам болон хотын агаарын тээврийн чиглэлээр мэргэшсэн “FlyNow Arabia” компани нь агаарын таксигаар ачаа болон зорчигч тээврийн аппликейшн нэвтрүүлжээ.

 “FlyNow Arabia” компанийн гүйцэтгэх захирал Ивонне Винтер тавдугаар сарын 20-нд “Энэ онд Тээврийн яамтай хамтран Хаан Абдуллагийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд туршилтын хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Компани нь хүн ам суурьшсан газруудаар нэг сая миль хүртэлх зайд ачаа тээвэрлэх зорилготой” гэжээ.

“FlyNow Arabia” компани 2030 он гэхэд агаарын тээврийн салбарт ахиц дэвшил гаргаж, Эр-Риядыг нисгэгчгүй такси үйлчилгээ үзүүлдэг дэлхийн анхны хот болгохоор зорьж байна. Одоо байгаа мэдээллээр “eCopters” нь бүхээг, өргөх төхөөрөмж, батерейны цахилгаан дамжуулагчтай. Австрийн Зальцбург хотод 2019 онд байгуулагдсан “FlyNow Arabia” компани “экоптер” гэгддэг цахилгаан нисдэг тэрэгний загваруудыг бүтээсэн.

Эдгээр онгоц нь урьдчилан тогтоосон маршрутын дагуу автоматаар нисэж, ачаа болон зорчигч тээврийн үр ашигтай тээвэрлэлтэд хувь нэмэр оруулах юм. Уг цахилгаан нисдэг тэрэг нь 200 кг хүртэл ачаа тээвэрлэх чадалтай бөгөөд цагт 130 км хурдтайгаар 50 км хүртэл нислэг хийх боломжтой. 

 2024 оны эхээр тус улс Меккагийн хойд хэсэгт хөгжиж буй футурист хот болох NEOM-д нисдэг такси ажиллуулна гэдгээ зарласан. NEOM нь 2021 оноос хойш Германы “Volocopter” фирмтэй хамтран “Volocopter”-ийн eVTOL загварууд болох хот доторх агаарын таксины үйлчилгээнд зориулсан “VoloCity”, NEOM-ын бүс нутаг дахь хот хоорондын нислэгт зориулсан “VoloRegion”, ачаа тээврийн “VoloDrone” загваруудыг байрлуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж.

Post Views: 412

About Author / Болортуяа Р

Previous post
Трампын төрсөн өдрөөр нисэх онгоцны парад зохион байгуулна
Next post
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 3547 болжээ

You Might Also Like

ДэлхийЦаг үе, үйл явдал

МОНГОЛ УЛС БОЛОН ОМАНЫ СУЛТАНТ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2025-10-15
ДэлхийЦаг үе, үйл явдал

Вьетнам улс дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудалтай болно

2025-09-25
Дэлхий

Украин Харьков мужийг хамгаалалтдаа авчээ

2024-06-10
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search