Монгол Улсад эрчүүдийн амиа хорлолтын тоо эмэгтэйчүүдийнхээс 5.7 дахин өндөр байна. Тодруулбал, эрчүүдийн амиа хорлолтын түвшин сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр Азид хоёрдугаарт оржээ.
2019 оны байдлаар, эрчүүдийн амиа хорлолтын түвшин 100,000 хүн тутамд 30.7 байсан бол эмэгтэйчүүдийнх 5.4 байжээ. Өндөр түвшинтэй орнуудын жагсаалтад ОХУ (38.18), Монгол (31.11), Казахстан (30.88) тэргүүлж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд нийт амиа хорлолтын түвшин буурч байгаа ч эрчүүдийн дундах түвшин өндөр хэвээр байна. Эрчүүдийн амиа хорлолтын түвшин өндөр байгаа нь сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал, нийгмийн дарамт, архидалт, ажилгүйдэл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой гэж судлаачид үздэг.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд сэтгэлзүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрчүүдэд чиглэсэн дэмжлэгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байгааг онцолжээ.


