Өмнөд Солонгост энэ оны 21-ний өдөр 60 гаруй насны эр орон сууцны барилгад санаатайгаар гал тавьсан хэрэг гарчээ. Сөүл хотод байрлах 21 давхар байшинд гарсан уг галын улмаас нэг хүн нас барж, зургаан хүн шархаджээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг орон сууцны дөрвөн давхарт өглөөний 8:17 цагт гал гарч эхэлсэн аж. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээд тус барилгын дөрвөн давхараас нас барсан байдалтай олджээ.

Тус хэргээс үүдэн 70-80 орчим насны хоёр иргэн бие нь бүрэн түлэгдсэн байдалтай нэгдүгээр давхарт ухаан алдсан байдалтай олдсон бол бэртэж гэмтсэн болон угаартсан хүний тоо 13-т хүрчээ.

Сэжигтэн тус барилгын гуравдугаар давхарт 2024 оныг дуустал амьдарчээ. Тэрээр гэрээслэл үлдээсэн байх ба эх сурвалжийн мэдээлснээр дөрөвдүгээр давхарт амьдардаг эмэгтэйтэй дуу чимээний асуудлаар маргалддаг байжээ. Тухайлбал 2024 оны есдүгээр сард болсон тэмдэглэлт баярын үеэр сэжигтэн дээд давхрын айл руу орж зодоон өдөөсөн бөгөөд цагдаа нар ирж тэднийг салгаж байжээ.
Сэжигтэн мөн уг барилгад гал гаргахаасаа мөн хэд хэдэн орон сууцанд гал тавихыг оролдсон нь хяналтын камерт бичигдэн үлджээ.


