нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртжээ

  • By Болортуяа Р
  • 2025-03-24

Японы Осака хотод зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival” энэ сарын 14-23-нд болж өндөрлөлөө. 20 дахь удаагаа зохион байгуулагдсан эл олон улсын кино наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино өрсөлдөж, тус уран бүтээлийн гол дүрд тоглосон А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртлээ.

Тус кино нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн фестиваль болох “Talling black night film festival”-д гранпри шагнал болон шилдэг зураачийн шагнал тус тус хүртэж байв. Шүүгчдийн бүрэлдэхүүн уг кинонд гранпри өгсөн шалтгаанаа “Хамгийн эхний кадраасаа л кино урлагт шинэлэг замналыг донжтойгоор тунхаглаж буй мэдрэмжийг төрүүллээ. Энэ донж нь маяг бус, харин утга учир дүүрэн. Кино ертөнцийн гүн гүнзгийгээс алсруулах биш, харин ч ойртуулах шийдлүүдээ хүн төрөлхтний бус гэмээр хэрнээ эгэлгүй хүмүүнлэг дүрүүдээр баяжуулсан энэхүү бараан түүх биднийг үнэхээр гайхшируулж чадлаа” хэмээн тайлбарласан байна.

Мөн энэ кино “Asian movie pulse” вэбсайтаас 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтыг гаргахад эл жагсаалтын 22-т “Чимээгүй хотын жолооч” кино жагссан гэх амжилтуудыг гаргасаар байна.

Post Views: 372

About Author / Болортуяа Р

Previous post
Өнөөдөр зарим дүүргүүдэд цахилгаан хязгаарлана
Next post
“Непо” baby Монро хэний охин вэ?

You Might Also Like

Иргэний боловсролЦаг үе, үйл явдал

“Шинэ Монгол” ТББ-аас Төрийн өмчийн Ерөнхий боловсролын 120 сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, зөвлөн тусалж байна

2025-03-31
Цаг үе, үйл явдал

Өнгөрсөн шөнө хотын гудамж, замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацаад байна

2024-10-21
Цаг үе, үйл явдал

‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулахаар боллоо

2025-05-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search